React Хөгжүүлэгчийн хэрэгсэл

React Хөгжүүлэгчийн хэрэгслийг ашиглан component-үүдийг хянах, props болон state-үүдийг засварлах, гүйцэтгэлийн асуудлуудыг тодорхойлох боломжтой.

Агуулга

  • React Хөгжүүлэгчийн хэрэгслийг хэрхэн суулгах талаар

Вэб хөтчийн өргөтгөл

React ашиглан бүтсэн вэб сайтуудыг дибаг хийх хамгийн хялбар арга бол React Хөгжүүлэгчийн хэрэгсэл өргөтгөлийг суулгах явдал юм. Үүнийг та хэд хэдэн түгээмэл ашиглагддаг вэб хөтчүүд дээр ашиглах боломжтой:

Суулгасны дараагаар, хэрэв та React ашиглан бүтсэн вэб сайтад зочилбол Components болон Profiler самбаруудыг харах болно.

React Developer Tools extension

Safari болон бусад хөтчүүд

Бусад хөтчүүдийн хувьд (жишээ нь Safari) react-devtools npm package суулгана уу:

# Yarn
yarn global add react-devtools

# Npm
npm install -g react-devtools

Дараа нь терминалаас хөгжүүлэгчийн хэрэгслийг нээнэ үү:

react-devtools

Дараа нь вэб сайтынхаа <head>-ийн эхэнд дараах <script> тагийг нэмж вэб сайтаа холбоно уу:

<html>
<head>
<script src="http://localhost:8097"></script>

Одоо харин хөгжүүлэгчийн хэрэгслээр үзэхийн тулд вэб сайтаа хөтөч дээр дахин ачаална уу.

React Developer Tools standalone

Mobile (React Native)

React Хөгжүүлэгчийн хэрэгсэл нь мөн React Native ашиглан бүтсэн аппликэйшнийг хянахад хэрэглэгдэх боломжтой.

React Хөгжүүлэгчийн хэрэгслийг ашиглах хамгийн хялбар арга бол үүнийг ямар ч төсөл дээр ашиглах боломжтой байхаар суулгах явдал юм:

# Yarn
yarn global add react-devtools

# Npm
npm install -g react-devtools

Дараа нь терминалаас хөгжүүлэгчийн хэрэгслийг нээнэ үү.

react-devtools

Энэ нь local дээр ажиллаж буй аль ч апп руу холбогдох болно болно.

Хэрэв Хөгжүүлэгчийн хэрэгсэл хэдэн секундийн дараа холбогдохгүй бол дахин ачаалж үзнэ үү.

React Native-г дибаг хийх талаар нэмэлт мэдээлэл авах.